Шинэ залуу бөх ёкозүна Хоошёорюүг дөрөв давжээ

Шинэ залуу бөх ёкозүна Хоошёорюүг дөрөв давжээ


   Ирэх ням гарагт Токио хотноо эхлэх Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башёгийн бэлтгэл үргэлжилж байна. Өнгөрөгч даваа гарагт Токицүказэ дэвжээнээс зохион байгуулсан бэлтгэлийн үеэр ёкозүна Хоошёорюү Б.Лхагвасүрэнтэй барууны маэгаширагийн есдүгээрт эрэмбэтэй япон бөх Фүжинокава барилдсаныг “Kyodo” агентлаг сурвалжилжээ. 20 настай Фүжинокава бол макүүчи зиндаанд өнгөрөгч долоодугаар сард анх удаа дэвшин барилдсан бөх юм. Тэрбээр бэлтгэлийн үеэр Хоошёорюүгийн эсрэг хүчтэй өрсөлдөж чаджээ. Тэд 11 удаа барилдахад Хоошёорюү долоо давж, залуу бөх дөрөв давсан аж. Энэ бэлтгэлийн талаар Хоошёорюү “Хүчтэй, хурдан хөдөлгөөнтэй бөх юм. Сайхан туршлага боллоо” гэжээ. Харин Фүжинокава “Бүх барилдаандаа унавал үл хүндэтгэсэн хэрэг болно гэж би бодсон. Аваргыг давснаар өөртөө итгэх итгэл маань нэмэгдлээ” гэв. Тэрбээр өнгөрөгч Нагоя башёд жүрёо зиндаанаас макүүчид дэвшин барилдсан даруйдаа 10 давж, Дайчин барилдааны шагнал хүртсэн билээ.

Эх сурвалж: “Kyodo” агентлаг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.